Хураангуй:
Санхүүгийн байгууллагуудын хувьд зээлдэгчийн олон эх сурвалж бүхий мэдээлэл дээр үндэслэн зээлжих зэрэглэлийн оноог боловсруулдаг хэдий ч тухайн зээлдэгчийг бодитой үнэлэхэд хангалттай мэдээлэл болож чаддаг эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь өмнө нь ямар нэгэн зээл авах шаардлага үүсч байгаагүй эсвэл зээлийн хангалттай түүхгүй, тогтмол банкны үйлчилгээг ашигладаггүй иргэдэд зээлийн үндсэн шалгууруудад хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар зээл олгох боломжгүй байдлаас үүдэн зээл хүсэх иргэд өндөр хүүтэй, зохицуулалтгүй санхүүгийн оролцогчдын суваг руу ханддаг байна. ББСБ болон Финтекүүд нь дээрх асуудлыг шийдэх үүднээс сүүлийн жилүүдэд олон үйлчилгээг үзүүлэх болсон ч төдийлөн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт нь хүргэж чадахгүй байгаа юм.
Энэхүү судалгааны ажлаараа зээлдэгчийн уламжлалт мэдээллээс гадна уламжлалт бус альтернатив өгөгдөл, мэдээллийг ашигласнаар зээлийн эрсдэлийн үнэлгээний аргачлал, зээлийн хүртээмжтэй байдал болон зээлдэгчийг улам илүү бодитой үнэлэх боломж зэрэг олон зүйлсд нөлөөлөх боломжтойг олон улсад энэхүү аргачлалаар амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын кейс жишээгээр мөн зээлдэгчийн зээлийн мэдээлэл дээр үнэлгээ хийх, дотоодын санхүүгийн салбарт ажиллагсдын санал асуулга зэргээр шалган дүгнэсэн.