Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар МХБ-д бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэл, газар тариалан хосолсон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн капиталын бүтцэд шинжилгээ хийж, санхүүжилтийн шийдвэр гаргалтад ашиглах боломжит санал, зөвлөмж боловсруулахыг зорьсон. Үүний хүрээнд тус компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг ашиглан капиталын бүтцийг ижил салбарын компанитай харьцуулан, хэмжсэн. Мөн үр тарианы гурилын үйлдвэрлэл болон талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын капиталын бүтцэд нөлөөлөх хүчин зүйлсийг шугаман регресс үнэлэн тодорхойлоход биет хөрөнгийн хэмжээ урвуу хамааралтайг тогтоосон. Харин ашигт ажиллагаа, өсөлт, ашгийн хэлбэлзэл, хөрвөх чадвар, татвар нь статистикийн хувьд ач холбогдолгүй үр дүнтэй байв. Түүнчлэн тус компанийн капиталын оновчтой бүтцийг уламжлалт аргаар тооцоход өр төлбөр-эздийн өмчийн харьцаа 0.43 байхад капиталын жигнэсэн дундаж өртөг хамгийн бага болох бөгөөд компани ЗГ-ын хөнгөлөлттэй зээл, арилжааны банкны бага хүүтэй зээл авснаар капиталын өртгөө бууруулах боломжтой.