Хураангуй:
Сүүлийн жилүүдэд түрээс нь бизнесийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болон хөгжиж байна. Түүнийгээ ч дагаад аж ахуйн нэгж компаниуд түрээсийн бүртгэл тайлагналын хувьд олон улсын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай болсон ба нэвтрүүлэх үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. СТОУС16 Түрээсийн бүртгэл стандарт нь 2019 оны 1 сарын 1-ээс албан ёсоор хэрэглээнд орж ирэхээр заагдсан. Гэвч бодит байдалд хэрэглээнд орж ирсэн эсэх нь эргэлзээтэй байна. Энэхүү судалгааны ажлаараа түрээсийн бүртгэлтэй холбоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд гарч болох үр нөлөөллийг шинжлэх, улмаар СТОУС 16-г хэрхэн нягтлан бодох бүртгэлдээ нэвтрүүлэх талаар аргачлал боловсруулахыг зорьсон.