Хураангуй:
Уг судалгааны ажлаараа загварын цахим сэтгүүл уншигчдын ялгаатай зан төлөвийг тодорхойлохыг зорьсон. Энэхүү судалгааны ажил үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. 1 дүгээр хэсэгт судалгааны оршил хэсэг болох сэдвийн танилцуулга, үндэслэл, нөхцөл байдал, судалгааны ажлын зорилго зорилтууд, хязгаарлалт, шийдвэрлэх асуудал, ач холбогдол зэрэг орно. 2 дугаар хэсэгт онолын судалгааны хэсэг бөгөөд энэхүү судлагааг хийхэд шаардлагатай онолын ойлголтуудыг оруулсан хэсэг, 3 дугаар хэсэгт хувцас загварын салбарын судалгаа болон цахим сэтгүүлийн талаарх ойлголтуудыг хамруулсан бүлэг болно. 4 дүгээр хэсэгт судалгааны зорилго, таамаглал, арга зүй, түүвэр бүрдүүлэлт мөн шинжилгээний хэсгээс бүрдэнэ. Судалгааны сүүлийн хэсэгт дүгнэлт, зөвлөмж, ном зүй, хавсралт зэрэг орсон. Эмпирик судалгааг 395 хүнээс асуулгын аргаар авсан бөгөөд судалгааны үр дүнг бататгах зорилгоор ганцаарчилсан ярилцлагыг сегмент бүрээс тус бүр 3 хүнийг оролцуулан авсан болно. Судалгааны арга зүйн хувьд асуулгын судалгааг “Afyon Kocatepe” их сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн профессор Hale Fulya Yüksel-н “Юүтүб хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа худалдан авах хандлага” судалгааны загварт үндэслэн боловсруулсан ба ганцаарчилсан ярилцлагын судалгааг загварын маркетинг, жижиглэн худалдааны чиглэлээр мэргэшсэн сургуулийн судлаач Наталья Амерханова болон Анастасия Топа нарын “Онлайн хэрэглэгчдийн дижитал загварын сэтгүүлийг үзэх үзэл” гэх судалгааны ажлыг тус тус үндэслэн боловсруулав.