Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийг, боловсролд тэгш хамрагдах, сургалтын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсон ба Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын хэрэгжилтийн тодорхойлохдоо онцлог шинжийг хадгалж чадахуйц хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нараас тодруулах судалгааны арга, дөхөмтэй түүврийн аргаар нийт 19 асуултыг цахим хэлбэрээр 425 хүнээс өгөгдлөө цуглуулна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсээс шаардлага хангасан 386 хүний өгөгдлийг SPSS v23, Microsoft Excel программ дээр статистик шинжилгээ хийж тулгамдаж буй асуудал хэрэгцээ түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж тайлагнав.