dc.description.abstract |
Байгууллагын үйл ажиллагаа явуулж буй бизнесийн орчин, хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөв хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед тухайн өөрчлөлтийг богино хугацаанд судалж, хянах замаар компаниуд шийдвэр гаргах үйл явцдаа судалгааны шинэ арга аргачлалыг ашиглан амжилттай үр дүнд хүрсээр байна. 2000-аад оноос эхлэн салбарын хурдацтай өөрчлөлт, технологийн дэвшил болоод зах зээл дээрх компаниудын өрсөлдөөн ширүүсэж хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийг илүүд үздэг байснаас хэрэглэгчдээ урт хугацаанд авч үлдэх арга аргачлалыг судалж хөгжүүлсэн хэрэглэгч төвт буюу масс зах зээл гэхээс илүү хувь хүн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, зан төлөвийг таньж түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэн хэрэглэгч төвтэй байгууллагууд болсоор иржээ. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн туршлагыг судлах арга аргачлалуудыг боловсруулж ирсний нэг нь хэрэглэгчийн замналыг тодорхойлох явдал юм. Хэрэглэгчийн замналыг тодорхойлж байгууллага хэрэглэгч хооронд мэдрэгч цэгүүд дээр бий болох туршлагыг удирдаж үнэнч хэрэглэгчийг бүтээх боломжтой байдаг. Маркетингийн орчин үеийн хандлага, судалгааны чиглэлийг нэвтрүүлэн боловсролын салбарт, тэр дундаа дээд боловсролын байгууллага болох СЭЗИС-ийн оюутнуудын элсэлтийн замналыг нийт 383 оюутны жишээн дээр судалсан болно. Судалгааны загварыг профессор, судлаач Charles H. Patti болон түүний багийнхан хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний салбарын туршлагыг хэмжих процессын загварт үндэслэж судлагдсан байдлын судалгааны үр дүнтэй нэгтэн дүгнэж үе шат бүхий судалгааны дизайныг боловсруулж фокус бүлэг, асуулгын аргуудаар тоон болон чанарын өгөгдөл цуглуулж SPSS 20.0 программыг ашиглан дүн шинжилгээ хийлээ. |
en_US |