dc.description.abstract |
Улаанбаатар хотын хувьд хүн ам олон, суурьшилт ихтэй, авто зам ашиглалт ихтэй, бензин болон дизель шатахуунаар явдаг авто машин дийлэнхи хувийг эзэлдэг бөгөөд манай орны хувьд хүн ам багатай УБ хотдоо сая гаруй иргэн амьдардаг төдийгүй агаарын бохирдол өндөр ба автомашины утаа 10 хувийг нь эзэлдэг учир байгаль орчиндоо ээлтэй цахилгаан автомашиныг сонгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн автомашины хэрэглээ нь онцгой бүтээгдэхүүндээ ордог бөгөөд худалдан авах хүсэл, тэмүүлэл их гардаг учраас хэрэглэгчид болон худалдаа үйлчилгээ үзүүлэгчдийн талаас тодорхой хэмжээний мэдлэг, судалгаа, зөвлөмж шаардагддаг төдийгүй энэ судалгааны ажлын үр дүнд бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, санамж, зөвлөгөөг өгөх ба байгаль орчинд ээлтэй, санхүүгийн зарцуулалтаа хэмнэх гэх мэт хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэн цахилгаан автомашины салбарын зах зээлийн одоогын болон ирээдүйн чиг хандлаг, төрийн бодлого болон зохицуулалтыг тодорхойлон судлахад оршиж байна. Мөн энэхүү судалгааны ажлын үндсэн дээр цахилгаан автомашин авах ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг болон ерөнхий зан төлөв эзэлж буй нийлүүлэлтийг гаргаж ирэхийн тулд анкетийн аргаар буюу асуулгын аргаар тус судалгааг боловсруулахыг зорилт болголоо. |
en_US |