Хураангуй:
Аялал жуулчлалын бүс нутгийн амьдралын мөчлөгөөр Монгол улс нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд өөрийн гэсэн онцлог дүр төрх бүхий зорих газар болон хөгжиж эдийн засгийн салбарт тэргүүлэх чиглэл болохын тулд жуулчны зорих газар, сэтгэл татах үзмэрийг онолын төвшинд системтэй зөв төлөвлөх асуудал хурцаар тавигдаж байгаа юм.Тиймээс судалгааны ажлын хүрээнд Дундговь аймаг Өлзийт сум, Цагаан суварга байгалийн тогтоц газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй “Говь Каравансерай Лодж” амралтын газрын үйл ажиллагааны хүрээнд байгаль, түүх, соёлын нөөцүүдийн судалгаа хийж “жуулчны сэтгэл татах үзмэрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх” боломж болон тухайн орчны нөөцүүдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх арга замыг тодорхойлохыг зорив.