СЭЗИС - Бүтээлийн сан

Финтекийг ашиглаж арилжааны банкны хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Мөнх-Эрдэнэ, Үенч
dc.date.accessioned 2021-06-18T07:53:12Z
dc.date.available 2021-06-18T07:53:12Z
dc.date.issued 2021-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2220
dc.description.abstract Дижитал шилжилт асар хурдацтай байгаа энэ үед санхүүгийн салбарт маш их өөрчлөлт, шинэчлэлтйиг авчирч байгаа зүйл бол финтек билээ. Финтекийн хэрэглээ 2008 оны санхүүгийн хямралын нөлөөтэйгөөр хэрэглээ маш хурдацтай нэмэгдсэн бөгөөд одоо ковид-19 цар тахлын нөлөөгөөр хэрэглээ мөн өссөөр байна. Энэхүү цар тахлын нөлөөтэйгөөр банкны салбар дахь финтектийн хэрэглээ маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын арилжааны банкуудын хувьд цахим банкны үйлчилгээгээр дамжуулан гар утас болон веб хуудас ашиглан хэзээ ч хаанаас интернэтээр дамжуулан банкны бүхий л үйлчилгээг авах боломжтой интернэт банкны үйлчилгээг үзүүлдэг. Цөөн хэдэн банкууд энэхүү үйлчилгээгээр дамжуулан финтект суурилсан хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Финтект суурилсан хувийн санхүүгийн зөвлөх нь гар утасны аппликейшн, веб хуудас зэргийг ашиглан банкны данстай холбогдож зарцуулалтаа хянахад туслах бөгөөд хамгийн их зарцуулалт хийж байгаа газрыг илрүүлэх, удахгүй хийгдэх төлбөр, тооцоог урьдчилан тооцох мөн даатгал, хөрөнгө оруулалтын багц зэргийг тодорхойлоход тусалдаг үйлчилгээ юм. Энэхүү судалгаагаар Монгол улсын арилжааны банкны финтект суурилсан хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний хүртээмж болон чанарыг нэмэгдүүлэн энэхүү үйлчилгээг сайжруулах боломжийн талаар судлахыг зорилоо. en_US
dc.subject финтек, хувийн санхүүгийн зөвлөх, арилжааны банк, хувийн санхүүгийн төлөвлөлт, дижитал банк en_US
dc.title Финтекийг ашиглаж арилжааны банкны хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Тэгшээ, Туяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах