dc.description.abstract |
Бизнесийн сургуулиудад тогтвортой хөгжил, ТХЗ-ын холбогдолтой сургалт, судалгааг хөгжүүлэх хэрэгцээ дэвшин гарч байгаа бөгөөд ийнхүү уялдуулахдаа нэн түрүүнд өнөөгийн байдлыг үнэлэх шаардлагатай юм. Уг судалгааны ажлыг ОУНББСМС-ын НББ-ийн сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгаж буй эсэхэд өнөөгийн байдлын үнэлгээ өгөх зорилгоор гүйцэтгэсэн ба тухайн сургуулийн НББ-ийн өдрийн хөтөлбөр, ACCA хөтөлбөр, CGMA хөтөлбөрт заагддаг хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд баримт бичгийн судалгаа (контент анализ) хийж, судалгааны үр дүнг баталгаажуулах, ойлголтыг тандах зорилгоор НББ-ийн хөтөлбөрт суралцаж буй оюутнуудаас түүвэр судалгаа авч боловсруулав. Сэдэвчилсэн төлөвлөгөөнд ТХЗ тус бүрийн үндсэн агуулгыг илэрхийлэх түлхүүр үгсээр хайлт хийсний үр дүнд ОУНББСМС-ын НББ-ийн хөтөлбөрт заагддаг хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тогтвортой хөгжлийн 17 зорилгоос 15 нь тодорхой хэмжээнд тусгагдсан, харин “НББ ба тогтвортой хөгжил” гэсэн агуулгын түлхүүр үгсийн илэрц хязгаарлагдмал байв. Оюутнуудын зүгээс эдгээр 17 зорилгын үндсэн агуулгаас 8 нь их сургуулийн хичээлийн хүрээнд ихээхэн дурдагддаг хэмээн үнэлсэн төдийгүй цаашид өргөн хүрээний мэдлэг эзэмших хэрэгцээ оюутнуудын дунд байна. ОУНББСМС-ын хувьд цаашид сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүдэд ТХЗ-ын агуулгыг бизнесийн үйл ажиллагаатай уялдаатайгаар, илүү өргөн хүрээнд тусгах, эсвэл шинэ хичээлээр санал болгох гэсэн хувилбаруудыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэж санал зөвлөмж боловсрууллаа. |
en_US |