dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа дотоод хяналтын онол арга зүй, цаашдын чиг хандлагыг судалсны үндсэн дээр “Ди Вай Кэй Би” ХХК-ийн дотоод хяналтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодруулахын тулд байгууллагын нийт ажилчдаас анкетын аргаар судалгаа авахад компанийн дотоод хяналт алдаа дутагдалтай байсан. Иймд дээрх судалгааны үр дүнгээс үндэслэн Косогийн өөрийгөө үнэлэх загвараар “Д” компанийн нэгж хэлтсийн дарга нартай ярилцлага хийж байгууллагын дотоод хяналтын системийг үнэлэхэд чанарын түвшинд хангалтгүй, дотоод хяналтын бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн.
Дотоод хяналтын үр дүн болон хяналтын эрсдэл нь урвуу хамааралтай буюу дотоод хяналт хангалтгүй байх нь хяналтын эрсдэлийг ихэсгэдэг. Тийм учраас хөндлөнгөөс ажиглах, ярилцлага хийх, хамтран шийдвэрлэх аргыг тус тус ашиглан байгууллагын эрсдэлийн үнэлгээг бэлтгэж, эрсдэлийн чанарын болон тоон үзүүлэлтийг Risk Heat map аргаар хэмжиж байгууллагад хамгийн их хор хөнөөл учруулах эрсдэлүүдийг тодорхойлсон.
Иймд “Д” компанийн эрсдэлд суурилсан дотоод хяналтыг сайжруулахын тулд санхүү, үйл ажиллагаа, хүний нөөц, мэдээллийн систем, стратегийн түвшний өндөр эрсдэлүүдэд хяналт тавих чиглэлээр эрсдэлд суурилсан дотоод хяналтын дүрэм журмыг Засгийн газрын 311-р тогтоолын дагуу бэлтгэх санал дэвшүүлж байгууллагын онцлогт тохирсон дүрэм журмыг боловсруулсан. |
en_US |