Хураангуй:
2019 оны APG-н ээлжит харилцан үнэлгээгээр манай улсын МУТСТ тогтолцоо хангалтгүй байна гэдгийг зарлаж, МУТСТ тогтолцоогоо сайжруулж, хэрэгжилтийг хангахыг шаардан “саарал жагсаалт”-д оруулсан юм. Гэвч тун удалгүй 2020 онд Монгол Улс ФАТФ-ын өгсөн 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлснээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гарж чадсан ч үр дүнтэй байдлын үзүүлэлт хангалтгүй төвшинд буюу 11- н шууд хэрэгжилтийн үнэлгээнээс дийлэнх нь хангалтгүй байгаа бөгөөд хэдийгээр зохицуулагч байгууллагууд болон хууль эрх зүйн орчин сайжирч байгаа боловч манай улсын арилжааны банкуудад дутагдал, сул тал байгаа нь дахин “саарал жагсаалт” цаашлаад хар жагсаалтад орох аюултай гэж судлаачын зүгээс үзэж байгаа ба үүнээс сэргийлэх үүднээс манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудийн МУТСТ тогтолцоог үнэлж, гадаад худалдааны санхүүжилтийн дийлэнхийг гүйцэтгэдэг банкнуудын мэргэжилтнүүдээс анкетийн аргаар судалгаа авч тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гадаад худалдааны санхүүжилтийн эрсдэл бүхий санхүүгийн төлбөр тооцоог хийхээс урьдчилан сэргийлэх, одоо хийгдэж байгаа гадаад төлбөр тооцооны хэрэгсэл, эрсдэлээс хамгаалж буй арга замыг сайжруулах зөвлөмж боловсруулахыг зорьсон.