Хураангуй:
“Бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэж хөрөнгө оруулалтын алтан дүрэм байдаг. Хөрөнгөө тараан байршуулах буюу нэг төрлийн бус олон төрлийн хөрөнгөд мөнгөө хувааж хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэснээр аль нэг компанийн хувьцааны үнэ буурах үед нөгөө компанийнх нь өсөх байдлаар хөрөнгө оруулалтын үнэ цэнэ огцом унах эрсдэл буурдаг. Энэхүү судалгааны ажлаар 4 өөр төрлийн өгөгдөл дээр Монголын Хөрөнгийн Биржээс оновчтой багц бүрдүүлсэн.