dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь криптовалютын тухай ойлголт, төрөл, суурь технологиудын талаар судалсан ба криптовалютыг мөнгийг орлох үгүйг мөнгөний үүрэг болон мөнгөний талаарх онолууд дээр тайлбарласан. Криптовалютын үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй байгаа 5 криптовалют болох Биткойн /Bitcoin/, Этэриум /Ethereum/, Риппли /Ripple/, БинансКойн /BinanceCoin/, Тетер /Tether/ дээр чанарын судалгаа хийж гадаад болон дотоод хүчин зүйлсүүдийг тодорхойлсон. Өнөөгийн байдлын судалгаанд олон улсад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа криптовалютуудын талаар болон АНУ, Австрали, Япон, Канад, ОУВС-с хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн зохицуулалтуудыг судалсан. Монгол Улсын крипто зах зээлийн өнөөгийн байдалд, хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон Монголын анхны криптовалют болох АрдКойн мөн Монгол Улсад хамгийн өргөн хэрэглэгддэг криптовалют болох биткойнийг илүү судлан үнэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохын тулд ARDL загварыг ашиглан эконометрик шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд биткойний үнэд богино хугацаанд алтны үнэ нөлөөлдөг бол урт хугацаанд google хайлтын тоо нөлөөлдөг байна. Харин АрдКойны үнэд богино хугацаанд биткойний үнэ болон валютын ханш нөлөөлдөг бол урт хугацаанд валютын ханш, биткойний үнэ, топ 20 индекс болон google хайлтын тоо нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн. |
en_US |