СЭЗИС - Бүтээлийн сан

Эдийн засгийн бодлоготой холбоотой тодорхой бус байдлыг хэмжих аргачлалууд, түүний хэрэглээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Хашчулуун, Мөнхжин
dc.date.accessioned 2021-06-18T05:20:09Z
dc.date.available 2021-06-18T05:20:09Z
dc.date.issued 2021-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2213
dc.description.abstract Дэлхийн улс орнууд 2008-2009 оны хооронд болсон санхүүгийн хямралын дараагаас эдийн засаг, бодлогын тодорхой бус байдалд анхаарлаа хандуулах болсон бөгөөд тодорхой бус байдалтай холбоотой судалгааны ажлууд маш өргөн цар хүрээнд хийгдэж эхэлсэн байдаг. Учир нь хямралын дараах эдйин засгийн сэргэлт удаашрах нөхцөлийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь тодорхой бус байдал болоод байсан билээ. Тэгвэл өнөөгийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд манай улсад тодорхой бус байдал ямархуу хэмжээнд байгааг хэмжиж, үүсгэж болох нөлөөллийг тодорхойлох шаардлага судлаачдын дунд үүсээд байгаа билээ. Уг судалгааны ажлаараа Монгол улсын эдийн засгийн тодорхой бус байдлыг олон улсад хэрэглэгддэг үндсэн аргуудаас хамгийн тохиромжтой аргаар хэмжиж, өнөөгийн байдлыг дүгнэх түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг макро болон микро түвшинд харуулахыг зорьсон. Ингэснээр бодлогын шийдвэр гаргалтанд тодорхой бус байдлыг статистик тоон өгөгдөл хэлбэрээр тусган өгөх боломж бүрдэнэ. Хэмжилт хийх хамгийн боломжит арга болох хэвлэл мэдээллийн хандлагын аргаар Монгол улсын эдийн засгийн тодорхой бус байдлыг хэмжихэд тодорхой бус байдлын хэмжээ сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдлын чиг хандлагын дагуу өсөх хандлагатай байна. Мөн эмпирик судалгааны үр дүнд тодорхой бус байдал ихсэх нь микро түвшин компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байна. Харин макро түвшинд бодлогын хүүний үйлчлэлд нөлөөлөх тодорхой бус байдлын нөлөөг 2016 оны 3 сараас 2021 оны 1 сар хүртэлх тоон өгөгдлийг ашиглан инфляци болон ам.долларын жишээн дээр эконометрикийн коинтэгрэшн болон вектор алдаа залруулах загвар(VECM)-аар судласан. Үр дүнд нь урт хугацаандаа бодлогын хүүний үйлчлэх үйлчлэлд тодорхой бус байдал бодлогын онцлогоос шалтгаалж сөрөг нөлөө үзүүлж байна. en_US
dc.subject Эдийн засаг, бодлого, тодорхой бус байдал, хэмжилт en_US
dc.title Эдийн засгийн бодлоготой холбоотой тодорхой бус байдлыг хэмжих аргачлалууд, түүний хэрэглээ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, банкны
ife.Мэргэжил.Индекс D340800
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах