Хураангуй:
Мөнгө угаах гэмт хэрэг нь дэлхий дахины хувьд хүнд сэдвүүдийн нэг байсаар байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга техник хөгжихийн хэрээр мөнгө угаагчдын арга улам сайжирсаар байна. Иймд энэхүү судалгааны ажлаараа санхүүгийн технологи буюу финтекийг ашиглан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцоог сайжруулах шийдлийг олохыг зорьсон бөгөөд мөнгө угаахтай тэмцэх программ хангамж нэвтрүүлж буй банк, санхүүгийн байгууллагуудын кейс судлагаа, дэлхийд финтек болон мөнгө угаахтай тэмцэх хүчин чармайлт өндөртэй 3 улсын харьцуулсан судлагаа, иргэдийн мөнгө угаалт болон финтекийн талаарх мэдлэгийг тодорхойлох асуулгын судалгааг хийж, дэлхийн улс орнуудын арилжааны банкууд мөнгө угаахтай хэрхэн тэмцэж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, хяналтын тогтолцоо ямар байгааг судлан, судалгааны үр дүнд арилжааны банкны мөнгө угаахтай тэмцэх шинэ арга замыг олон, мөнгө угаахтай тэмцэх бүтээгдэхүүний шийдэл гарч ирнэ гэж үзсэн.