dc.description.abstract |
Байгууллагын гадаад, дотоод мэдээлэл хэрэглэгчид үнэн, зөв, бодитой мэдээллийг авахыг хүсдэг. Санхүүгийн мэдээлэл нь бизнесийг үнэлэх, дүгнэх гол хүчин зүйл байсан. Харин өнөө үед гол үзүүлэлтийн нэг болж байна. Учир нь санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлтүүдийг багтаасан нэгмдэл тайлагнал нь бие даасан орчин үеийн тайлагналын хэлбэр болоод байгаа бөгөөд бизнесийг үнэлэх арга болоод байна. 2009 онд “Олон улсын нэгдсэн тайлагналын зөвлөл” (ОУНТЗ) байгуулагдаж, 2013 оноос “Нэгдмэл тайлагналын үзэл баримтлал”-г гаргаж эхэлсэн байна. Нэгдмэл тайлагнал нь тодорхой өөрийн гэсэн стандарттай, орчин үеийн тайлагналын хэлбэр бөгөөд санхүүгийн болон санхүүгийн болон санхүүгийн бус бүх л мэдээллийг багтаасан байдгаараа онцлог, давуу талтай юм. Санхүүгийн үзүүлэлтээс гадна компаний стратеги, бодлого, засаглал, гүйцэтгэл, ирээдүйн төлөв, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй нөлөө зэрэг 6 зүйлсийг хамааруулан авч үздэг. (Integrated reporting, 2021) Энэхүү судалгаагаараа Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалын “Талх чихэр” компанийн мэдээлэл дээр үндэслэн нэгдмэл тайлагналын агуулгын 8 хэсэг болгон тайлагнаж, тэдгээр дээр дүн шинжилгээ хийн бизнесийг үнэлэхийг зорьсон болно. |
en_US |