Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар арилжааны банкуудын үйл явцад суурилсан бүтцийг бий болгосноор менежментийн үр ашгийг хэрхэн дээшлүүлэх талаар судалсан.
Судалгааны ажилд монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 13 арилжааны банкуудаас ХААН Банкийг сонгон авч, түүний үндсэн үйл явцын нэг болох зээлийн үйл явцыг төлөөлөл болгон авсан. Зээл олголтын үйл явцын одоогийн байдлыг үйлчилгээний цэцгэн загвар, үйл явцыг дахин загварчлах арга, үйлчилгээ үзүүлэх дэс дараалал тогтоох арга, аргазүйн нийлэмж болон бусад судалгааны аргазүйн тусламжтай гаргаж ирсэн бөгөөд бусад банкуудын үйл явцтай харьцуулах, ажилтнуудаас ярилцлагын аргаар санал авч үйл явцад суурилсан зээлийн үйл ажиллагааг гаргаж ирсэн. Ингэснээр, зээл судлах хугацаа, мөн зардлыг бууруулах боломжтой болж байна.
Судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт онолын судалгаа, хоёрдугаар бүлэгт арилжааны банкуудын салбарын судалгаа, судалгаанд ашигласан арга зүй, болон арилжааны банкны үйл явцын судалгааг хийсэн бол гуравдугаар бүлэгт дүгнэлт, санал зөвлөмжийг оруулсан.