dc.description.abstract |
Технологийн эрин зуун гэгдэх өнөө үед цахим худалдааны бизнес ихээр нэмэгдэж, хэрэглэгчид дэлгүүр хэсэхээс илүүтэйгээр ухаалаг төхөөрөмж, интернет ашиглан асуудлаа шийдэх хандлагатай байна. Энэ төрлийн бизнесийн хөгжил, бүтээгдэхүүний худалдан авалтад гол нөлөөлөх хүчин зүйл нь хүргэлтийн үйлчигээ, түүний чанар юм. Дэлхийд цахим худалдааны бизнесээр тэргүүлэгч гэж хэлж болох Amazon, Alibaba Group компаниуд ч бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэхэд ихээхэн анхаардаг. Монгол улсын хувьд, энэ төрлийн бизнесийн хөгжил төдийлөн сайн биш байж болох талтай. Учир нь, Дэлхийн банкнаас 2 жил тутам гаргадаг Логистикийн чадамжийн индексээр манай улс 2018 онд 160 орноос 130-д эрэмбэлэгдэж байсан. Тиймээс, тус судалааны ажлаараа ложистикийн удирдлагыг сайжруулахад шаардлагатай бизнесийн судалгаа шинжилгээ, санхүүгийн тооцооллуудыг хийж, өртөг багатай жишиг загвар боловсруулахыг зорьлоо. |
en_US |