dc.description.abstract |
Орлого хүлээн зөвшөөрөх хэрэгжиж буй стандарт нь 2021 оны байдлаар СТУОС 15 болно. СТОУС 15 нь 2018 оны 1-р сарын 1-нээс НББОУС 18 ба НББОУС 11-ийн оронд хэрэгжиж эхэлсэн ба НББОУС 18-ын үндсэн зарчим нь борлуулагч буюу нийлүүлэгч тал бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэл болон өгөөж шилжсэн гэж үзсэн үед орлогыг хүлээн зөвшөөрдөг байсан ба энэ нь ашгийн манипляцийг үүсгэн санхүүгийн луйвар үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байсан. НББОУС 11-ын хувьд гол зорилго нь барилгын гэрээнд холбогдох орлого ба зардлын бүртгэлийн арга хандлагыг тодорхойлох байв. Мөн НББОУС 11 болон 18 нь өнөөгийн практикт нийцэхгүй болж эхэлсэн гэх мэтээс шалтгаалан СТОУС 15-ыг 2018 оны 1-р сарын 1-нээс нэвтрүүлсэн. СТУОС 15-ын гол зарчим нь худалдан авагч буюу захиалагч бараа үйлчилгээнд хяналт тавьж чадсан буюу эрсдэл өгөөжийг өөрсөд нь шилжсэн тохиолдолд орлогыг хүлээн зөвшөөрөх байсан ба 5 алхам зарчмыг тодорхойлсон нь СТОУС 16- Түрээсийн гэрээ, СТОУС 4- Даатгалын гэрээ, СТОУС 9- Санхүүгийн хэрэглүүр, СТОУС 10- Нэгтгэсэн санхүүгийн тайлан, СТОУС 11- Хамтарсан хэлэлцээр, НББОУС 27- Тусдаа санхүүгийн тайлан, НББОУС 28 Хараат болон хамтарсан компанид оруулсан хөрөнгө оруулалт, ижил төрлийн бизнес эрхлэгчийн хувьд худалдан авагч болон томоохон хэрэглэгчидтэй хийх борлуулалтыг хөнгөлөх үүднээс барааг бэлэн бусаар солилцохоос бусад бүх төрлийн гэрээнд уг стандартыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.СТОУС 15-ын нөлөөллөөр орлого бодогдох суурь өөрчлөгдсөн ба энэ нь орлогын албан татварын тооцоололд нөлөөлж байгаа ба Монгол улсын хувьд татварын багц хууль 2020 оноос шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд СТОУС 15 стандартын хэрэгжилтэд тулгарч буй татварын нөлөөллийг компанийн хүрээнд тодорхойлж, шийдвэрлэх санал зөвлөмжийг А компанид зориулан гаргасан болно. |
en_US |