dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь нийгмийн даатгалын нөхөн даатгалтай холбоотой гарсан хууль, дүрэм, журмуудыг нарийвчлан судалж даатгуулагчийг нийгмийн даатгалд нөхөн хамруулсан үйл ажиллагааны давуу болон сул талыг тодорхойлох, хуулийн хэрэгжилтийн үйл явц, үр дүнгийн хүрээнд судалгаа шинжилгээ хийсэн. Тус судалгааны өгөгдлийг цуглуулахдаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчдаас судалгаа авсан. Мөн сумын байцаагчтай холбогдож онлайнаар ярилцлага хийсэн. 2008, 2012, 2017, 2020 онуудад “Даатгуулагчийг нийгмийн даатгалд нэг удаа нөхөн хамруулах” шинэ хууль баталсан. 2017 оны хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш 607,000 иргэн сайн дураар нийгмийн даатгалд нөхөн даатгуулж 38 тэрбум төгрөг нийгмийн даатгалын санд төвлөрсөн байдаг. Үүний улмаас 700 тэрбум төгрөгийн ачаалал НДС ирсэн. Иймээс нийгмийн даатгалд иргэдийг нөхөж даатгах үйл ажиллагаа нь НД-н үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх, нөхөн даатгалын эерэг болон сөрөг үр дагаврыг тодорхойлж дүгнэх, зөвлөмж боловсруулах зорилготой. Даатгуулагчийг нөхөж даатгах нь иргэдийг цаг хугацаандаа нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай даатгуулагч байх үүргийг алдагдуулж байгаа гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Анкетын болон чанарын судалгааны үр дүнгээс харахад НД-н нөхөн даатгалд хамрагдсан ихэнх малчид ӨНТ тогтоолгох дөхсөн, 40-с дээш насны иргэд байна. Мөн 1995 оноос хойш одоог хүртэл НД-н сайн дурын даатгал байдаг гэдгийг мэддэггүй иргэд ч байсан. Энэ нь НД-н хууль, ач холбогдлын таниулах үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн нэг жишээ юм. |
en_US |