Хураангуй:
ХУРААНГУЙ
Орчин үеийн дэлхий дахины хөгжлийн чиг хандага “шинэ эдийн засаг” буюу мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлөөр тодорхойлогдох болж, аливаа улс орны нийгэм- эдийн засагт шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Мэдлэг, оюун - байгалийн нөөц баялгаас илүү үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг чухал эх сурвалж болж байна. Шинжлэх ухааны
мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, инновацийн чиг баримжаа улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн цоо шинэ хандлагыг тодорхойлох болов. Энэ нөхцөлд манай орны тухайд хөгжлийн ирээдүйн чиг баримжаагаа зөв, үндэслэлтэй тодорхойлж, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал байна. Илтгэлд дэлхий дахины нийгэм-эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, мэдлэгийн эдийн засаг, инновацийн хөгжил, Монгол улсын онцлогт нийцсэн үндэсний хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөн авч үзэв.
Түлхүүр үг: мэдлэг, мэдлэгийн эдийн засаг, инноваци, үндэсний хөгжлийн шинэ парадигм
ABSTRACT
Today, development of the modern world has been determined by an approach that is a “new economy” -“knowledge based economy” and; roles of Science and Technology in any countries’ socio-economic development has been growing rapidly. It has been known that one of the important economic sources is knowlegde and intelligence to improve competitiveness of the national economy rather than natural resources. Innovation
activities to convert scientific knowledge into effective usage have intensified and; innovation orientation determines totally new trends of economic and industrial development of the countries. Under this circumstance, it is important to our country to determine future development oreintation correctly and reasonably; and to develop and implement sound policies. This paper discusses global socio-economic development approaches, knowledge based economy and innovation development and; further it concentrates on issues to develop and implement the national development policy in accordance with specific characteristics of Mongolia.