Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд “Супермаркетаар үйлчлүүлэх сонголтод нөлөөлөх
хүчин зүйлсийн судалгаа” хийгдсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотод
үйл ажиллагаа явуулдаг салбар сүлжээ супермаркетууд, түүгээр үйлчлүүлж буй худалдан
авагчийн шийдвэр гаргалт, мөн сүлжээ супермаркетыг сонгоход нөлөөлж буй хүчин
зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Дэлгүүр сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг
тодорхойлохын тулд онолын судалгаанд хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, түүнд
нөлөөлөх хүчин зүйлс, худалдан авалтын шийдвэр гаргалтын үйл явц түүнчлэн худалдан
авагчийн дэлгүүр сонголтод нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар хэсэгчлэн судалсан
билээ. Асуулгын судалгааны аргыг ашигласан ба цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан
100% онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 385 иргэнээс өгөгдөл
цуглуулж, шинжилгээ хийн түүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулсан.