Хураангуй:
Дэ- Мон-Эдд компани нь хөгжмийн дистрибьютор чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөгжмийн стриминг үйлчилгээ хэрэглэгчид жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ зах зээл, хэрэглэгчдийн өсөлтийн хэрээр компанийн үйл ажиллагааг сайжруулах, цаашид урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах шаардлага хэрэгцээ үүссэн.
Хөгжмийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг судлах замаар, Дэ Мон Эдд компанийн хөгжмийн дистрибьютор компанийн бизнесийн загварыг тодорхойлж санал зөвлөмж боловсруулан энэхүү судалгааны ажлын хүрээнд хийсэн болно.