Хураангуй:
Менежментийн шинжлэх ухаан тасралтгүй хөгжсөөр одоо төслийн менежмент нь менежментийн шинжлэх ухааны бие даасан чиглэл болсон мөн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудад төсөл хэрэгжүүлэх, төслийн удирдлага нь бие даасан томоохон шинжлэх ухаан болтлоо хөгжсөн юм. Манай улсад ч мөн адил төслийн менежментийн шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байна. Монгол улсын хувьд PMI болон ISO олон улсын стандартуудыг 2013 оноос эхлээд төсөл хэрэгжилтэд нэвтрүүлсэн түүнээс хойш жил ирэх тусам төслийн менежерээр мэргэших хүмүүсийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан төслийн менежерүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа гэх энэхүү сэдвийг сонгосон. Энэхүү салбарын хөгжилд багахан хэмжээнд ч болов хувь нэмрээ оруулахыг хичээлээ. Төслийн менежерүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох сэдвийн хүрээнд гаднын болон дотоодын судлаачдын судалгааны ажлуудтай танилцаж, онолын хүрээг тодорхойлж түүндээ тулгуурлан судалгааны асуулга боловсруулан, төслийн менежерүүдийг энэхүү судалгааны ажилд хамруулж дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан.