Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авах хүсэл эрмэлзэлийг органик жүүсний жишээн дээр судлах явдал юм. Судалгааны ач холбогдлын хувьд органик хүнсний бүтээгдэхүүний салбарт үйл
ажиллагаа явуулж буй байгууллагуудад зах зээлийн өнөөгийн ерөнхий мэдээллийг олгох
мөн органик хүнс худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг таниулах, цаашдаа энэхүү сэдвээр судалгаа хийх судлаачдад хоёрдох мэдээллийн эх сурвалж болох явдал юм. Судалгааны арга зүйн хувьд Google forms ашиглан нийт 301 хэрэглэгчээс судалгаа авсан ба үр дүнг шинжилэхдээ SPSS Statistics 25 программыг ашигласан болно. Мөн худалдан авах хүсэл эрмэлзэлийг тодорхойлох нийт 9 хүчин зүйлийн 43 хувьсагчыг авч үзсэн. Хүнсний аюулгүй байдал нь, Байгаль орчны асуудал , чанарын талаарх ойлголт, хандлага, субьектив хэм хэмжээ, ухамсарлагдсан зан төлөвийн хяналт нь
худалдан авах хүсэл эрмэлзэлд мэдэгдэхүйц эерэг хамааралтай байна. Харин эрүүл
мэндийн ухамсар нь хамгийн их нөлөөлж байгаа юм. Мөн худалдан авах хүсэл эрмэлзэл худалдан авах зан төлөвтөө эерэг хамааралтай байна.