dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа “Шинонмед” эмнэлгийн ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрт байдлыг судалж, ААТБ-ын хүчин зүйлс нь ажилтнуудын ажлын сэтгэл ханамжтай байдалд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, судалгааны үр дүнд тулгуурлан санал зөвлөмж боловсруулахыг зорьсон. Судалгааны өгөгдлийг тус эмнэлгийн нийт 40 ажилтнаас анкет асуулгын аргаар цуглуулж хүчин зүйлийн шинжилгээ болон корреляци, ANOVA, регрессийн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд ажилтны сэтгэл ханамжид ажилтны ажлын оролцоо, ажил үүргийн тодорхойгүй байдал, ажлын цаг зэрэг хүчин зүйлс нөлөөтэй байдаг ба ажлын оролцоо нь эерэг хамааралтай бол харин ажил үүргийн тодорхойгүй байдал, ажлын цагийн урт удаан байдал нь сөрөг хамааралтай болох нь батлагдсан. |
en_US |