dc.description.abstract |
Энэхүү сэтгэл ханамжийн судалгаа нь үйлчлүүлэгчийн зүгээс төрөх эмнэлгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ ямар байгааг тодорхойлох юм. Судалгаагаар үйлчлүүлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг судлан тогтоож, тэдгээрийг хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлсон бөгөөд түүнчлэн цаашид энэ чиглэлийн судалгаа хийхэд мэдээллийн хоёрдогч эх үүсвэр болно.
Хувийн төрөх эмнэлгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг харьцуулан тодорхойлж, үйлчлүүлэгч эхчүүдэд үзүүлж буй өнөөгийн байдал болон үйлчлүүлэгчдийн хүлээлтийг судалж, үйлчилгээний чанарын загварт суурилсан асуулгын арга зүйгээр үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл цуглуулж, SPSS программ хангамжаар мэдээллийг боловсруулсан.
Эмнэлгийн үйлчлүүлэгчдийн ерөнхий сэтгэл ханамж 4.3 оноогоор үнэлэгдсэн байна. Энэхүү үнэлгээ нь үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өндөртэй бөгөөд энэхүү үнэлгээг цаашид хэвээр хадгалах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг харуулсан үзүүлэлт юм.
Хэдийгээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшин хангалттай сайн байгаа хэдий ч энэ үзүүлэлтээ хадгалах, цаашид илүү сайн үнэлгээг авахын тулд эмнэлгийн зүгээс эмнэлгийн гаднах орчин зай талбай багатай, үйлчлүүлэгчийн санал хүлээн авах хайрцаг, цахим шууданг тогтмол ажиллуулж ирсэн саналын дагуу ямар арга хэмжээ авсан болохоо буцаан олон нийтэд болон тухайн үйлчлүүлэгчид мэдээллэх, үйлчлүүлэгч нарт болон олон нийтэд зориулсан мэдээлэл зөвлөгөөг өөрсдийн цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр дамжуулан тогтмол хүргэх зэрэг арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. |
en_US |