dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь AIESEC ТББ-н дадлагат солилцооны хөтөлбөр болох Global Talent-г Монголд хэрэгжүүлэх нь хэр үр дүнтэй болохыг тодорхойлохын тулд зах зээлүүд болох гадаадад ажиллах хүсэлтэй байгаа залуучууд болон гадаад ажилчдыг ажиллуулах хүсэлтэй байгууллагуудын AIESEC-н хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлс дээр дүн шинжилгээ гаргаж, зөвлөгөө өгөх зорилготой юм. Судалгааны хүрээнд хоёр зах зээлээс тус тус тоон ба чанарын өгөгдөл цуглуулсан бөгөөд эдгээр өгөгдлийг SPSS ашиглан боловсрлуулж зах зээлүүдийн хүн ам зүйн мэдээлэл дээр үндэслэн сегментээ тодорхойлж, шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлс дээр үндэслэн эрэлт, хэрэгцээ шаардлага болон сэдлийг тодорхойлов.
Судалгааны үр дүнгээс хамгийн гол олдворуудыг дүгнэж үзвэл гадаадад дадлагажих Монгол залуучуудын зах зээлийн хувьд судалгаагаар авч үзсэн хүчин зүйлс нь гадаадад ажиллах шийдвэр гаргалтанд төдийлөн нөлөөлдөггүй гэдэг нь тогтоогдов. Харин AIESEC-н хөтөлбөрөөр хамрагдахад тэдгээр хүчин зүйлс нь маш бага хэмжээгээр нөлөөлж байв. Мөн түүнчлэн судалгаанд оролцогсдын дийлэнх нь энэ жилд гадаадад ажиллахдаа эргэлзэж байгаа ч тэдний сэдэл нь ойрын 1-2 жилийн хугацаанд илүү нэмэгдэж байв. Нөгөө талаас гадаад ажилчдыг ажиллуулах Монгол байгууллагуудын зах зээлийн үр дүнг авч үзэхэд байгууллагуудын гадаад ажилчин ажиллуулах шийдвэр гаргалтад авч үзсэн хүчин зүйлс нь мөн адилхан нөлөөлдөггүй нь тодорхойлогдож байв. Байгууллагууд AIESEC-н, тэр тусмаа Global Talent хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд харин хүчин зүйлс нь багахан зэрэг нөлөөлдөг нь тодорхойлогдож байв. Үүнээс гадна байгууллагуудын эрэлт буюу энэ жил дотроо AIESEC-н төслийг хэрэгжүүлэх хүсэл нь дундажаас дээгүүр байсан ба ойрын 1-2 жилийн хугацаанд ихсэж байгаа нь тодорхойлогдож байв. Иймд AIESEC-н хөтөлбөрийг энэ жилээс эхэлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зөвлөгөө өгч байгаа ба цаашид солилцоонд нэмж хүмүүс хамрагдсаны дараа судалгааг дахин явуулж сэдэл болон үйлдэл хоёрын харьцааг гаргаж ирсэн судалгааг хийх нь хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргалтыг тодорхойлох арга замыг улам боловсронгуй болгож өгөх боломжтой юм. |
en_US |