Хураангуй:
Дэлхийн аялал жуулчлал хурдацтай хөгжихийн зэрэгцээ Монгол улсад ирэх жуулчдын тоо жил ирэх тусам тогтмол өсч байгаа ба жуулчдыг татаж буй олон хүчин зүйлс дундаас уламжлалт соёлын ардын урлагийн төрлүүдийг хамруулсан цогц энтертаймент тоглолт нэвтрүүлэх боломжийг судалсан бөгөөд энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын аялал жуулчлалын салбар болон монгол улсын уламжлалт соёлын ардын урлаг хоорондоо хэрхэн холбогдож буйг тодорхойлох буюу цаашлаад бусад орноос ирж буй жуулчдыг татаж байгаа гол хүчин зүйл нь Монгол улсын уламжлалт соёлын ардын урлаг мөн ба нөгөө талаас жуулчид Монгол улсын аялал жуулчлалыг хэрхэн үнэлж буйг тодруулах, Монгол улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, дэлхийн аялал жуулчлалын туршлагыг судалж, үндэсний хэв маяг, зан заншил, соёл, урлаг, түүх, газар зүй, цаг агаарын онцлог зэрэгт үндэслэсэн тус салбарт шоу энтертаймент тоглолт нэвтрүүлэх боломжийг судлах, санал зөвлөмж боловсруулахад оршино. Энэхүү дипломын ажлаараа Монгол улсын аялал жуулчлалын салбар болон Монголын уламжлалт соёлын ардын урлаг хоорондоо хэрхэн холбогдож буйг тодорхойлох буюу цаашлаад бусад орноос ирж буй жуулчдыг татаж байгаа гол хүчин зүйл нь Монгол улсын уламжлалт соёлын ардын урлаг мөн ба судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол улсын аялал жуулчлалын салбарт цогц энтертаймен тоглолт нэвтрүүлэх боломжтой бөгөөд жуулчдыг татаж буй зүйл нь Монгол орны уламжлалт соёлыг илэрхийлсэн ардын урлаг мөн боловч манай орны аялал жуулчлалын салбарын үйлчилгээ талаасаа дутагдалтай талууд байгаа учраас жуулчдын сэтгэл ханамжийн хувьд дундаж байгаа нь жуулчдыг дахин ирүүлэх, татах магадлалыг бууруулж байна. Мөн нээлттэй асуултын үр дүнгээс харахад Монголд аялахад хүндрэлтэй байгаа хамгийн том хүчин зүйлс зүйл нь ариун цэврийн өрөө, мөн хөдөөгөөр аялахад цахилгааны асуудалтай байдаг учраас камер зэргээ цэнэглэхэд асуудал үүсдэг, мөн хулгайд юмаа алдах тохиолдол маш их байдаг буюу аюулгүй байдал баталгаатай бус бөгөөд нөгөөтэйгүүр зам тээврийн асуудал маш их тулгардаг байна. Жуулчдын сэтгэл ханамжийн хувьд нийт 9 хүчин зүйл буюу үйлчилгээ, үнэ, тоглолтын танхим, үзүүлбэр, хөгжөөнт идэвхжүүлэлт, ая тухтай байдал, ариун цэвэр, интернет, тав тухтай хоол/зууш, ерөнхий байдал байсан бөгөөд бүх хүчин зүйлийн хувьд дундаж оноотой байсан ба сэтгэл ханамжаа ерөнхийд нь үнэлсэн онооны дундаж нь 3.77 оноо буюу сэтгэл ханамжийн түвшин дундаж байлаа.