dc.description.abstract |
Сэтгэл зүйн капитал хэмээх сэдэв нь СЭЗИС-н бөгөөд Монгол улсын хувьд төдийлөн судлагдаагүй сэдэв учир зарим нэр томьёог стандартчилах, судлах арга зүйг тоочих нь чухал юм. Сэтгэл зүйн капитал нь үндсэндээ дөрвөн зүйлээр хэмжигддэг цогц сэтгэл зүйн нөөц юм. Үүнд итгэл найдвар, өөртөө итгэх байдал, тэсвэр хатуужил болон өөдрөг үзэл нь орно. Эдгээр дөрвөн дэд нөөцүүдийн сэтгэл зүйн капиталд үзүүлэх тус бүрийн үүрэг оролцоог одоогийн байдлаар судлаагүй бөгөөд бүх дэд нөөцийг ижил жинтэйгээр хэмждэг. Сэтгэл зүйн капиталыг хэмжих хамгийн түгээмэл арга нь Psychological Capital Questionnaire буюу сэтгэл зүйн капиталын асуулга юм. PCQ-н түгээмэл хэлбэрүүдэд PCQ-24, PCQ-12 болон Implicit PCQ зэрэг нь ордог.
Роль моделийн нөлөөг Social Cognitive Theory буюу нийгмийн ухамсрын онолтой холбон судалсан. SCT-н үздэгээр аливаа хүн нь өөрийн орчин тойронд байгаа хүн болон соёлтой танилцаж, өөрийн амьдралын хүртэхүйн моделийг бий болгодог бөгөөд үүнд тэдний үзэл бодол, хандлага болон үнэт зүйлс зэрэг нь ордог. Үүнийг abstract modeling гэж нэрлэх бөгөөд хүн төрөлхтөн нь энэхүү байдлаар нийгмээс суралцаж байдаг юм. Abstract modeling онол дээр тулгуурлан, аливаа хүний роль модель нь тэдний сэтгэл зүйн капиталд нөлөөлдөг хэмээн үзэж болох юм. |
en_US |