Хураангуй:
Манай орны зах зээлд хулдаасан бар болон торгон хэвлэлийн технологиор хэвлэсэн гар хэвлэлттэй бүтээгдэхүүн одоогоор худалдаанд байхгүй байна. Монгол Улсын зах зээлд хэрэглэгчдэд гар хэвлэлттэй бүтээгдэхүүнийг таниулах, зорилтот худалдан авагчдыг тодорхойлж, өгөөжтэй, үнэ цэнтэй, асуудлыг нь шийдсэн бүтээгдэхүүн бүтээж, түгээх замаар анхаарлыг нь татаж, худалдан авалт хийхэд хүргэх зорилготой. Гүүгл форум ашиглан судалгааг асуулгын аргаар авсан бөгөөд судалгаанаас үзэхэд шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг сошиал медиа сувгуудаас ихэвчлэн авдаг мөн найз нөхдийн нөлөөлөл их байдаг нь ажиглагдсан. Гар хэвлэлттэй, гар урлалын бүтээгдэхүүн худалдан авахад харагдах байдал, анхны сэтгэгдэл, чанар, нэг төрлийн зураг цөөн тоогоор хэвлэгдэх байдлыг чухал гэж үзсэн бол ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү сайн гэж үнэлжээ. Загварын бүтээгдэхүүнийг гар урлал, бүтээгдэхүүний загвар, гар хэвлэлт нь илүү онцлог харагдуулж байна мөн бусад хүмүүст санал болгох магадлал өндөр байгаа нь судалгаанаас харагдлаа. Бүтээгдэхүүний талаар судалгаанд оролцогчид өөрсдийн сэтгэгдэл болон цаашид засч, сайжруулах тал дээр зөвлөгөөнүүдийг өгсөн, жишээ нь бүтээгдэхүүн бүрийн бүтэж байгаа түүх хийх нь сонирхолтой байна, үндэсний үйлдвэрлэлийг дэмждэгээ илэрхийлсэн, бүтээгдэхүүний орц, даавууны чанараа тодорхой тайлбарлах нь чухал, загвар, бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэх, бусад улс орнуудад захиалгаар ханын цаас, пильтан дээр хэвлэдэг зэрэг зөвлөгөөнүүдийг өгч байсан бөгөөд хэрэглэгчид онлайнаар худалдан авалт хийдэг ч ямар бараа бүтээгдэхүүн худалдан авахаас шалтгаалан гараар барьж үзэж мэдрэхийг хүсч байгаа оролцогчид цөөнгүй байгаа нь ажиглагдах зэрэг дүгнэлт гарч байна.