Хураангуй:
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан стандартууд дундаас “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009” стандартыг сонгон судалж, Их Британийн BS 8300 хүртээмжийн стандарт болон Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуультай харьцуулан, Европийн холбооны зарим улсуудын онолын ойлголтыг судалж, Эрдэнэт хотын жишээн дээр хот дотор хамгийн их хүн зорчдог гудамж талбай, шинээр баригдаж буй байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд ажиглалтын судалгаа хийж, салбарын мэргэжилтэн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж хотын дэд бүтцийн хүртээмжийн хэрэгжилтэд тулгардаг асуудлуудыг ярилцсан болно. Судалгааны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн ижил тэгш боломжийг олгоход ямар саад бэрхшээлүүд гардаг, стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлж үнэлж дүгнэв.