Хураангуй:
Судалгааны ажил нь арилжааны банкны өртөг тооцоололтыг өнөөгийн түвшинг тодорхойлоход чиглэгдсэн болно. Өртөг тооцоололтын аргуудыг нэвтрүүлэх туршилтыг нэгэн арилжааны банкны салбарт хийв. Судалгааны үр дүнд сонгож авсан арга аргачлалын процедур, онцлогоос хамаарч мэдээллийг дансанд хуримтлуулан бүртгэх, мэдээллийг програмчлах, дансдыг кодчилох, мэдээллийн
тайлагналын загвар зэрэг зүйлүүдийг шийдвэрлэх болно. Мөн банкны хувьд мэдээллийн хэрэгцээ, шийдвэр гаргахтай уялдуулан зардлын бүртгэлийн үр ашигтай системийг зохион байгуулж чадна. Үр ашигтай системийг нэвтрүүлснээр зардлыг хянах, удирдахад чиглэгдсэн ашигтай, ач холбогдолтой мэдээллээр хангах явдал юм.г
Түлхүүр үг: Зардлын бүртгэлийн систем, уламжлалт өртөг тооцох аргачлал