dc.description.abstract |
Өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ний ойролцоогоор 70%-ийг хувь хүний орлого (дотоод хуримтлал) бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хувь хүний санхүү нь орчин үеийн санхүүгийн тогтолцооны үндэс болж байдаг.
Хувь хүний санхүүгийн онцлог, хувь хүний санхүү бүрэлдэн бий болох, хувь хүний санхүү санхүүгийн бусад хүрээний элеиментүүдийн хоорондох харилцан хамаарал, хувь хүний санхүүг хуваарилах, дахин хуваарилах харилцааны цар хэмжээ, хувь хүний санхүүд нөлөөлж байдаг тодорхой орлого, зарлага, хувь хүний хуримтлал болон хувь хүний санхүүгийн харьцаа, хувь хүний санхүү болон санхүүгийн активын хөрөнгө оруулалтын харилцан хамаарал хангалттай судлагдаагүй байна.
Хувь хүний санхүү нь дотоод зах зээлийн багтаамж, төсвийн нөөцийн хэмжээ, хөрөнгө оруулалт болон амьдаарлын түвшингийн өсөлт юм. Хувь хүний санхүү нь асар их ач холбогдолтой ч түүнийг бүрдүүлж байгаа зүй тогтол, хүчин зүйлс, нийгмийн
санхүүгийн харилцан хамаарал, макро эдийн засагт ялангуяа удирдлагын процесст үзүүлж байгаа түүний нөлөөллийг хангалттай бүрэн судаагүй байдаг. Мөн хувь хүний санхүү бүрэлдэн бий болох болон түүнийг ашиглах талаарх судалгаа ч манай орны хувьд хангалтгүй байна.
Манай оронд хувь хүний хуримтлал, орлого нэмэгдэх боломж бий болж байна. Иймээс өрхийн болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар хувь хүний санхүүг бүх талаас нь судлах хэрэгцээ гарч ирж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон өрхийн хадгаламжийн харилцан хамаарлын зүй тогтлыг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийв.
Зорилгын хүрээнд хувь хүний санхүүгийн удирдлагад нөлөөлдөг хүчин зүйлсийн шинжилгээ хийх зорилтыг тавив. |
en_US |