dc.description.abstract |
Манай улсын барилгын салбарын компаниуд нь ихэвчлэн төсөлд
суурилсан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч төслүүдийн төсөв хэтрэх, хугацаа хойшлох асуудал ихээр бий болсоор байна. Тухайлбал барилгын ажлын бодит гүйцэтгэл нь анх төлөвлөснөөс 10-30%-ийн зөрүүтэй, барилгын төслийн чанарт нөлөө үзүүлж буй хэсгүүдэд төсөв, цаг хугацаа гэж судалгаанд оролцогчдын 54% нь үзсэн байна. Энэхүү судалгаа үр дүнгээс харахад барилгын төслийн цар хүрээг төслийн шаардлагуудыг сайн тодорхойлохгүйгээр том том ажлуудыг орхиж буруу тодорхойлж байгаа нь өртөг зардал, хугацаа, чанарт нөлөөлж, төслийг амжилтгүй болох хүртэл эрсдэл дагуулж байна.
Монгол улсад энэ төрлийн судалгааны ажил дутмаг байна. Иймд төслийн цар хүрээний удирдлагын ач холбогдлыг барилга угсралтын төслүүдийн хүрээнд судалж, төслийн амжилтанд хэрхэн нөлөө үзүүлж буй талаар санал зөвлөмж болосвруулсан.
Судалгааны хамрах хүрээ: Барилга угсралтын нийтийн орон сууцны төслүүд
Судалгааны арга зүй: Судалгааны ажлын зорилгын үр дүнд хүрэхийн тулд чанарын
судалгааны аргачлалыг ашиглан 4 үе шаттайгаар хийсэн. Үүнд баримт бичгийн судалгаа, экспертүүдийн үнэлгээ, ярилцлагын аргуудыг ашиглан судалгааг хийж үр дүнг гаргасэн.
Дүгнэлт: Судалгааны үр дүнд төслийн цар хүрээг төслүүд оновчтой тодорхойлдоггүй
болох нь харагдсан. Ялангуяа цар хүрээний удирдлагын үйл явц нь төсөлд шаардагдах
бүх ажлыг багтаасан байх ёстой хэдий ч төслүүдийн хувьд төсөл хэрэгжүүлэх бүх үе
шатны ажлыг тодорхойлдоггүй байна. Мөн төслүүд анх цар хүрээгээ дутуу буюу
төслийн үе шатны ажлуудыг орхигдуулан тодорхойлдог байдал ажиглагдаж байсан.
Өөрөөр хэлбэл төслийн оролцогч талуудыг зөв тодорхойлж тэдний шаардлагууд,
хүлээлтийг сайн гаргаж ирэхгүйгээр төслийн ажлыг эхэлдэг байна. Ийнхүү цар хүрээг
дутуу тодорхойлсноор төслийн үр дагаварт сөргөөр нөлөөлж төслийн алтан
гурвалжингийн зарчим алдагдаж байна. Төсөл эхлэхээс өмнө төслийнхөө цар хүрээг
тодорхойлдог хэдий ч анх тодорхойлсон цар хүрээний дагуу төслийн ажил явагддаггүй.
Тиймээс төслийн цар хүрээ оновчтой тодорхойлогдсноороо төслийн цаг хугацаа, зардал,
чанар зэргийг удирдах боломжтой. Харин төслийн цаг хугацаа, зардал, чанар зэрэгт
нөлөөлдөг хүчин зүйлсийг удирдаж чадахгүй бол төслийн цар хүрээнд хүчтэй нөлөө
үзүүлж цар хүрээнд өөрчлөлт орох томрох зэргээр нөлөөлдөг нь харагдаж байсан. |
en_US |