dc.contributor.author |
Э, Эрдэнэтуяа |
|
dc.date.accessioned |
2015-11-27T07:45:37Z |
|
dc.date.available |
2015-11-27T07:45:37Z |
|
dc.date.issued |
2014 |
|
dc.identifier.isbn |
978-99962-2-867-4 |
|
dc.identifier.uri |
http://repository.ife.edu.mn/handle/8524/213 |
|
dc.description.abstract |
Тус судалгааны ажил нь ердийн даатгалын компанийн төлбөрийн чадварын эрсдэлийн тооцооллыг боловсруулахын тулд АНУ болон Даатгалын үндэсний холбооноос гаргасан зарчмын дагуу даатгалын байгууллагын “Early warning system”-буюу эрт анхааруулах системийн санхүүгийн төлбөрийн чадварын эрсдэл тооцооллын загварт тулгуурласан болно. Ингэхдээ 16 ердийн даатгалын компанийн тоон мэдээллийг 2006-
2013 он хүртэлх санхүүгийн үзүүлэлтийн хамт ашиглан Панел үнэлгээний аргачлал ашиглан үнэлгээ хийлээ. Даатгалын компанийн төлбөрийн чадварын эрсдэлийг тооцоход хугацааг нийтэд нь хамруулж төлбөрийн чадварын эрсдэлд хэрхэн орсоныг тооцсон. Даатгалын компаниудын эрт анхааруулах системийн 9 үзүүлэлт нь хэр чухал ач холбогдолтой болохыг харуулахын тулд СЗХ-ноос мөрдөгдөж байгаа төлбөрийн чадварын тооцооллын журамд зэргэцүүлэн үнэлсэн. Мөн даатгалын компанийн эрсдэлийн удирдлага дотоод хяналтын тогтолцоо ямар түвшинд байгааг үнэлэх зорилгоор асуулгын хувилбар боловсруулж үр дүнг нэгтгэсэн. Бидний судалсан төлбөрийн чадварын эрсдэлийн загвар нь нь даатгалын компанийн санхүүгийн чадавхид хэрхэн нөлөөлж байгааг баталсанаар цаашид даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлуудын эхлэл болох нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн.
Мөн СЗХ-ны стратеги чиглэл, бодлогын түвшинд даатгалын компаниудын төлбөрийн чадварын эрсдэлийн загварыг тодорхойлж цаашдын чиг хандлага, өнөөгийн байдалд эрсдэлийн үнэлгээг хийх ажил зайлшгүй чухлаар тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын салшгүй нэг хэсэгтэй холбоотой юм.
Түлхүүр үгс: Төлбөрийн чадварын тооцоолол, эрт анхааруулах систем, хохирлын харьцаа, зайлшгүй байх хөрөнгийн хэмжээ |
en_US |
dc.relation.ispartofseries |
МОНГОЛЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД;5 |
|
dc.subject |
Санхүүгийн зах зээлийн тулгамдсан асуудлууд |
en_US |
dc.title |
ДААТГАЛЫН КОМПАНИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ЭРСДЭЛИЙН ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ НЬ |
en_US |
dc.type |
Article |
en_US |