dc.description.abstract |
Уламжлалт банкны эрин үе аажмаар шинэчлэгдэж дижитал банк, харилцагч төвтэй банк болохоор банкууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагчдыг тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээндээ сургаж байгаа билээ. Харилцагч төвтэй банк гэдэг нь харилцагч заавал банк орох шаардлагагүйгээр 7 хоногийн 24 цагаар өөрт хэрэгтэй банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахим банк болон АТМ-уудээс авах болохыг хэлж байгаа билээ.
Харин Финтек буюу санхүүгийн технологи нь цахим төлбөр тооцооны нэг төрлийн хэрэгсэл бөгөөд сүүлийн үеүдэд эрчээ авч буй шинэ технологи юм. Санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашиглаж шинэ төрлийн үйлчилгээ бий болгох, одоо байгаа үйлчилгээг хялбар, түргэн, шуурхай болгох, санхүүгийн үйлчилгээний зардлыг бууруулж, үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах боломжтой технологиуд юм.
Иймд судлаач олон улсад цахим төлбөр тооцооны системийн үйлчилгээний чанарыг хэмжих, цахим банкны үйлчилгээний чанарыг хэрхэн өндөр байлгах зэрэг асуудлын шийдлийг олохын тулд доорх судалгааны ажлыг хийсэн болно. |
en_US |