Хураангуй:
Судалгааны ажлаараа хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийн менежмент, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг судлаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, арга зүйн зөвлөмж боловсруулсан болно.
Судалгааны ажил нь “Үйлдвэрлэлийн менежмент” “Нийлүүлэлтийн гинжин хэлхээний
менежмент” “Хог хаягдлын менежмент” гэсэн онолын хэсэг, “Монголын болон олон
улсын хог хаягдлын салбарын тойм” хэсэг, “Нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудлыг тодорхойлох” судалгааны хэсэгтэй, нийт дөрвөн үндсэн бүлэг, 13 зүйл, дүгнэлт, зөвлөмж, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.