dc.description.abstract |
Байгууллагын урт хугацаанд тогтвортойгоор оршин тогтнох хамгийн гол нөхцлүүдийн нэг бол инновац юм. Тиймээс байгууллага тасралтгүй инновацыг эрэлхийлж байх шаардлагатай бөгөөд түүний тулд байгууллага инновацыг дэмжсэн соёлыг бий болгох нь хамгийн үр дүнтэй болохыг олон судалгааны ажлууд харуулж байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь хамгийн өрсөлдөөнтэй, шинэ техник технологыг нэвтрүүлэхдээ түүчээлэгч байдаг Монголын банкны секторт тэргүүлэгч банкуудын соёлд инновацлаг байдал бүрдсэн эсэхийг тодорхойлоход оршино. Байгууллагын соёлын инновацлыг байдлыг Rao, Weintraub судлаачдын боловсруулсан “тоосго өрөх” аргаар хэмжсэн ба тухайн арга нь нөөц, үйл явц, амжилт, үнэт зүйл, зан төлөв, уур амьсгал гэх 6 хүчин зүйл нь байгууллагын соёлын инновацлаг байдлыг тодорхойлдог гэж үздэг.
Судалгааны ажлыг зах зээлд эзэлж буй хэмжээгээр хамгийн том 3 банкны 112 ажилтнуудаас түүвэр авч боловсруулсан. Эдгээр банкуудад соёлын инновацлаг байдал сайн бүрдсэн байгаа боловч үнэт зүйл, зан төлөв, уур амьсгалын хүчин зүйлсүүдийг илүүтэй анхаарах шаардлагатай болох нь шинжилгээний үр дүнгээр гарсан.
Байгууллага энэхүү аргыг ашиглан бүх ажилтнуудыг хамруулан шинжилгээ хийснээр өөрийн байгууллагын соёл хэр зэрэг инновацыг дэмжиж байгааг болон сайжруулах шаардлагатай хүчин зүйлсүүдийг мэдэх боломжтой. Энэхүү судалгаа нь анх удаа хийгдэж байгаа туршилтын судалгаа болно. |
en_US |