Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй байдлыг түүвэрт сонгогдсон 6 хувьцаат компанийн хувьд хэрхэн хамгаалагдаж байгааг тодорхойлоход оршсон. Хувьцаат компаниудын тэргүүн зэргийн зорилго нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг дээдлэх асуудал нь нэн чухал байдаг. Сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн эрхийн ашгийн талаар их яригдах болсон. Судлаач миний бие судалгааны ажлын зорилгодоо хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй байдлыг тодорхойлох зорилго тавин зорилгынхоо хүрээнд компанийн сайн засаглалын зарчим, хувьцаа эзэмшигчдийн эрхийн тухай онолын судалгаа хийх, онолын дагуу судалгааны дизайныг тодорхойлох, хувьцаат компаниудын өнөөгийн байдлыг тогтоох, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй байдлыг судалж, санал зөвлөмж бэлтгэх дэд зорилтуудыг дэвшүүлэн түүвэрт Үнэт цаасны зах зээл дээрх гол тоглогчид болох хөрөнгийн биржид бүртгэлтэй 1-р ангилалын АПУ ХК, Говь ХК, Ард Даатгал ХК, Мандал Даатгал ХК, ЛэндМН ББСБ ХК, Түмэн Шувуут ХК-иудыг сонгон авсан. Онолын хувьд хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдийн засгийн эрх, хяналтын эрх, мэдээллэх эрх, шүүх ажиллагааны эрх зэрэг 4 бүлэгт хувааан авч үздэг. Тус эрхүүдийн хүрээнд түүвэрт сонгогдсон 6 хувьцаат компаний дээр чанарын судалгааны аргаар буюу хоёрдогч эх үүсвэр дээр тулгуурлан бодлогын бичиг баримтад шинжилгээ хийн, сонгогдсон хувьцаат компаниудын ТУЗ-ын гишүүн, ТУЗ-ын нарийн бичгийн дарга нартай ярилцлага хийн, лавлагаа тодруулга хийж үнэлж үзлээ. Үнэт цаасны зах зээл дээр мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын дагуу хувьцаа эзэмшигчдийн эрхийг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн эдийн засгийн эрх, хяналтын эрх, мэдээллэх эрх, шүүх ажиллагааны эрх зэрэг нийтлэг 4 эрхийн хүрээнд тусгасан байдлыг тодорхойлсон.
Нийтлэг 4 эрхийн хүрээнд бодлогын бичиг баримтандаа АПУ ХК, Говь ХК нар нь хувьцаа эзэмшигчдийн эрхийн тухай Компанийн дүрэм, бусад холбогдох журам зааврыг дэлгэрэнгүй цахим сайтдаа байршуулан хувьцаа эзэмшигчиддээ хүргэж, мэдээллэх эрхээр хангаж ажиллаж байгаа бол Ард Даатгал ХК, Мандал Даатгал ХК, ЛэндМН ББСБ ХК, Түмэн Шувуут ХК-иудын хувьд цахим сайтдаа хувьцаа эзэмшигчдийн эрхтэй холбоотой заалтуудыг бодлогын баримт бичигтээ тусгасан байдлаа оруулж өгөөгүй байгаа нь хувьцаа эзэмшигчдээ мэдээллээр хангах эрхийг зөрчсөн гэж үзсэн.
Ярилцлагын үр дүнд АПУ ХК, Говь ХК, Ард Даатгал ХК, Мандал Даатгал ХК, ЛэндМН ББСБ ХК, Түмэн Шувуут ХК нар нь 4 эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангалттай сайн хамгаалж хэрэгжүүлдэг гэж мэдээлэл өгсөн боловч судлаач миний өнцгөөс харахад баримт бичгийн төвшинд зөрүүтэй, зөрчилтэй харагдаж байна. Үүнээс үзвэл компанид итгэж буй хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг болон мэдээллэх эрх нь бүрэн хангагдахгүй байна.