dc.description.abstract |
Судалгааны ажлын хүрээнд нийлүүлэлтийн тал болох банкны салбарын дижитал шилжилтийн өнөөгийн байдал, бүтээгдэхүүн үйлчилгээг судлах мөн эрэлт талаасаа
хэрэглэгчдийн хандлага, хэрэглээ, ерөнхий шинж байдлыг шинжлэн дүгнэж хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлохыг зорилоо. Онолын болон салбарын судалгааг хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн баримт бичгийн болон харьцуулалтын аргыг ашигласан. Харин эмпирик судалгаанд анхдагч өгөгдлийг цуглуулахын тулд (TAM) буюу технологи хүлээн авах загварыг суурь болгон ашиглаж асуулгын аргаар өгөгдлөө цуглуулсан. Энэ судалгаанд таамаглалууд дэвшүүлэн хэрэглэгчийн хандлагад нөлөөлөх хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэхэд хялбар байдал, хүлээн зөвшөөрөгдсөн ашигтай байдал, хэрэгцээнд нийцтэй байдал, мэдээллийн хэмжээ,
хүн ам зүйн ерөнхий байдал зэрэг хүчин зүйлсийг тодорхойлон энэ хүчин зүйлс нь хэрэглэгчийн интернет банк хэрэглэх сэдэлд эерэгээр болон сөргөөр нөлөөлж буйг батлах юм. Судалгааны дагуу дэвшүүлсэн таамаглалуудаа батлахын тулд судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл, интернет банкны хэрэглээг тодорхойлох шинжилгээг Descriptive Statistic analyze аргаар, харин хандлагын тодорхойлох үзүүлэлтүүдийг фактор шинжилгээний аргаар цөөн тооны факторт нэгтгэн өгөгдлөө тохируулж, кронбахын альфа коэффициентоор асуулгын найдвартай байдлыг хэмжих, хамаарах болон үл хамаарах үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлын шинжилгээг корреляцаар тооцоолох, регрессийн шинжилгээг ашиглан хамаарах, үл хамаарах хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээг болон таамаглал шалгах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэн үр дүнд суурилсан санал зөвлөмж боловсруулан ажилласан болно. Шинжилгээгээр хүчин зүйлсийн нөлөөллийн хэмжээг тодорхойлсон бөгөөд интернет банкны тухай мэдээллийн хэмжээ нь интернет банк хэрэглэх сэдэлд шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг болохыг харуулсан. Эндээс интернет банкны талаарх мэдлэг, мэдээллийг оновчтой суваг ашиглан тохиромжтой арга замаар олон нийтэд хүргэх нь интернет банкны хэрэглээг нэмэгдүүлэх бодитой үр дүнг үзүүлэх боломжтой талаар санал зөвлөмж дэвшүүлэн судалгааны ажлаа
хийж гүйцэтгэсэн. |
en_US |