СЭЗИС - Бүтээлийн сан

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ (Завхан аймгийн Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуучлал хөгжүүлэх боломж)

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Алтангэрэл, Мөнгөн
dc.contributor.author Батсүх, Цэрэннамжил
dc.date.accessioned 2021-04-07T15:01:01Z
dc.date.available 2021-04-07T15:01:01Z
dc.date.issued 2021-04-07
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2109
dc.description.abstract Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх”, “Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх” зэрэг зорилтыг дэвшүүлсэн. Дэлхий дээр нүүдлийн соѐлыг өдий хүртэл тээж яваа цорын ганц ард түмэн бол Монголчууд. Монголчуудын нүүдлийн соѐл нь нэг нь нөгөөгөө нөхдөг 5 хошуу малыг хамтад нь малладаг, энэ нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан, элдэв байгалийн гамшигт үзэгдлээс аварч байдаг тогтолцоог бүрдүүлдэг төрөл юм. Монгол нүүдлийн соѐл, онгон цэвэр байгалийг хамгаалсан, биет болон биет бус соѐлын өвийг улс орон даяар хадгалж үргэлжлүүлэх зүйтэй юм. Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соѐл иргэншил, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаагийн хэрээр бид аяллын бүтээгдэхүүнээ өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Иймээс аймгийнхаа байгалийн цогцолборт газар, үзэсгэлэнт нуур, гол усыг түшиглэн иргэд нөхөрлөлийн оролцоотой эко аялал жуучлалыг хөгжүүлэх нь нийгэм эдийн засаг болоод иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөөлөл үзүүлэх юм. Энэ салбарт хангалттай нөөц боломж байгаа гэж бодож байна. Энэхүү судалгааны ажил нь орон нутгийн иргэд, нөхөрлөлийн аялал жуучлал эрхлэх сонирхолтой байдаг эсэх, иргэд нөхөрлөлийн оролцоотой аялал жуучлал хөгжүүлэх боломжийг Завхан аймгийн Улаагчны Хар нуур орчмын бүс нутгийн жишээн дээр арга замыг тодорхойлохыг зорилоо. Мөн энэ судалгаанд дурдагдсанаас гадна боломжит хувилбар олон байгаа. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Аялал жуучлал, Орон нутгийн малчии иргэд, Жуулчны бааз en_US
dc.title ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ (Завхан аймгийн Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуучлал хөгжүүлэх боломж) en_US
dc.type Other en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах