СЭЗИС - Бүтээлийн сан

“КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Цэдэн-Иш, Ганчимэг
dc.contributor.author Нямсүрэн, Энхгэрэл
dc.date.accessioned 2021-03-12T07:10:35Z
dc.date.available 2021-03-12T07:10:35Z
dc.date.issued 2021-03-12
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2103
dc.description.abstract Улс орны хөгжил иргэнээс, иргэний хөгжил нь тухайн хүний хандлага, төлөвшил, боловсрол, мэдлэг, ур чадвараас шалтгаалдаг. Хувь хүн бүр амьдралын хамгийн чухал сонголт болох ажил мэргэжлээ сонгох, авьяасаа хөгжүүлээгүй, эсвэл хөдөлмөрлөх хүч, нөөц боломжоо дутуу үнэлж буруу сонголт хийхээс урьдчилан сэргийлэх, өөрийн үнэт зүйлс, хүсэл сонирхол, ур чадвартаа тохирсон ажил мэргэжил сонгож бүтээмжит хөдөлмөр эрхлэн, аз жаргалтай амьдрахад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэйгээр зорилтот иргэдэд хүргэх нь тулгамдсан асуудал болоод байна. Хөдөлмөрийн зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн цаг үетэй хөл нийлүүлэн, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдалтай дасан зохицож нийцэх шаардлага ажил эрхлэгчдэд урган гарсаар байна. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ нь амьдралын үе шатанд баримжаалсан, хувь хүний хөгжлийн зорилгод нь нийцсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөж, удирдах боломж олгодог тул орчин үеийн хүний нөөцийн хөгжлийн хамгийн чухал загвар болж, ач холбогдол нь нийгэмд улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь маргаангүй үнэн юм. Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төр, бизнес, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж байна. Тус үйлчилгээг хүргэх оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааны хэлбэрийг төрийн бодлого, хууль эрх зүй, төсөл хөтөлбөрийн зэрэг баримт бичгүүдэд тусгаж өгсөн байдаг. Өнөөгийн байдлаар Монгол улсад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг иргэдэд хүргэхтэй холбоотой харилцааг Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, салбарын хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүд, Монгол улсын зарим стандартаар зохицуулж байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject төсөл en_US
dc.subject карьер, хөгжил, төв en_US
dc.title “КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ en_US
dc.type Other en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах