Хураангуй:
акро эдийн засгийн загваруудын чухал нэг загвар болох салбар хоорондын балансын загварын талаар олон улсын болон монгол орны туршлагыг судаллаа. Сүүлийн жилүүдэд салбар хоорондын балансын талаар судалгаа, шинжилгээний ажил
идэвхжиж, манайд 2005, 2010 оны баланс зохиогдсон байна. Салбар хоорондын баланс ашиглан экспорт, импортын нөлөөлөл, эцсийн бүтээгдэхүүн, нэмэгдсэн өртөг зэрэг үзүүлэлтийн өөрчлөлт салбарын нийт бүтээгдэхүүн болон үнийн түвшинд хэрхэн нөлөөлж байгааг тооцох аргазүйн талаар авч үзэв. Мөн салбар хоорондын балансын үржүүлэгч (multiplier) ашиглан хийх шинжилгээний талаар авч үзсэн болно. Салбар хоорондын балансын шинжилгээг ашиглан тухайн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах хэрхэн ашиглах талаар өөрсдийн санал, дүгнэлтээ гаргасан болно.
Түлхүүр үг: Салбар хоорондын баланс, нэмэгдсэн өртөг, эцсийн бүтээгдэхүүний шинжилгээ