Хураангуй:
Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжээд бид 20 жилийг үдлээ. Азийн нүүдэлчин Монгол Улс өрнөдийн соёлыг нэвтрүүлснээс хойш
90 гаруй жил өнгөрсөн байна. Гэвч бид эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын сүүл мушгисаар л байна. Бид яагаад хөгжихгүй байна вэ? Ядуурал яагаад улам нэмэгдээд байна. Бид өдий хүртэл буруу замаар яваад байгаа юм биш биз? Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн өмнө ирлээ гэж олон үеийн дарга сайд нар ярьсаар л байна. Эдийн засгийн өсөлтийн үр дүн нь хэнд тусаад хэнд нь тусахгүй байгааг бид бэлхнээ харж
байна. Одоо тэгвэл бид үүцээ задалж байгаа түүхийн торгон агшинд энэ хэвээрээ л байх уу? Эсхүл өөр зам-гэрэлт ирээдүйг сонгох уу? гэдэгт хариулт өгөхөд гол зорилго оршино.
Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийн загваруудыг ерөнхийд нь Азийн ба Өрнөдийн гэж ангилдаг. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн загвар дээрх 2 загварын алинд нь хамааралтайг яг таг хэлэх боломжгүй байна. Дээр дурдсан загваруудад давуу болон сул талууд байгаа боловч монголын нөхцөлд аль нь тохирох вэ?