Хураангуй:
Ногоон бондыг анх 2009 онд байгальд ээлтэй бизнесд хөрөнгө оруулах зорилгоор Дэлхийн банк гаргасан билээ. Жил ирэх бүр байгаль орчны тэнцвэрт байдал алдагдсаар ан амьтдын тоо толгой цөөрөх, агаарын бохирдол нэмэгдэх, хүний буруутай үйлдлээс болж далайн бохирдол, хог хаягдал ихсэх муу үр дагаврууд бий болж байна. Тиймээс уг эрсдэлийг бууруулах аргын нэг нь байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм. Сүүлийн жилүүдэд уг асуудлыг дэлхий нийтээр анхаарч байгаа бөгөөд бидний амьдарч буй байгаль орчны эрүүл мэнд хүн бүхэнд хамаатай билээ. Тиймээс ногоон бонд гэх уг санхүүжилтээр улс орнууд жижиг дунд бизнес эрхлэгчид болон эко төслийг дэмжих замаар өөрсдийн тогтвортой хөгжлийг хангаж, байгальд эрсдэл, хор хөнөөл учруулахгүй байх санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны ажлаараа ногоон бондын санхүүжилтийн талаарх онол арга зүйн судалгааг хийж ногоон бондын санхүүжилтийн онцлог шинж, олон улсын өнөөгийн байдлыг судлан, Монгол улс дахь ногоон бондын зах зээлийн өнөөгийн байдлыг судлаж олон улсын кейс судалгаанд үндэслэн ногоон бондыг амжилттай гаргахад
нөлөөлөгч хүчин зүйлс, боломжийг судалсан болно.