dc.description.abstract |
Монгол улсад хүрээлэн буй орчин, аймаг, хотуудад тулгараад байгаа нийтлэг
асуудлын нэг бол хог хаягдал болоод байгаа билээ. Хогийг дахин боловсруулах асуудал ажил хэрэг болгох гэж нийслэл, аймаг ээлж дараалан төсөл хөтөлбөр зарладаг болоод тэдгээр нь хэрэгжилт багатай байдаг. Өнөөдөр монгол улсад НҮБ-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй Хог хаягдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа бөгөөд энэхүү ажил
2030 он хүртэл үргэлжлэх ба цаг хугацаа нэлээдгүй зарцуулах юм. Одоогоор олон улсын туршлагаас харахад хог хаягдлын талаар ойлголт харилцан адилгүй байгаа бөгөөд өндөр хөгжингүй улсууд энэ тал дээр ахиц дэвшил гаргаад эхэлсэн байна. Монгол улсын хувьд хийж хэрэгжүүлж болох ажлуудыг судлан гүйцэтгэх тал дээр анхаарах шаардлагатай байна. Судалгааны ажлаар монголд хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсад ямар түвшинд явж байгааг тодорхойлон, авч хэрэгжүүлэх ажлыг судлан, Увс аймагт хэрэгжүүлж болох жишиг байдлаар оруулж өгсөн болно. |
en_US |