Хураангуй:
Блокчэйн технологийг интернетийн дараах хамгийн том технологи гэж дэлхий нийтээрээ олон салбарт энэхүү технологи нь уламжлалт хэв маягийг эвдсэн өөрчлөлтийг авч ирнэ гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Дээд боловсролын салбарт нэн тэргүүнд нэвтрэх бололцоотой гэж үзэж томоохон их, дээд сургуулиуд, компаниуд хамтран туршилтууд хийсээр байна (Bayer, Dave; Haber, Stuart; Stornetta, W. Scott, 1992). Хурдтай өөрчлөгдөж байгаа технологийн энэ үед Монгол улсын дээд боловсролын салбарт тулгараад буй хуримтлуулж цэгцэлсэн мэдээллийг ашиглах мэдээллийн урсгал, солилцоо удаан байгаа энэ асуудлыг блокчэйн технологийг ашиглан шийдвэрлэх боломж, уг технологийн давуу тал зэргийг судлахыг зорьсон.