СЭЗИС - Бүтээлийн сан
АНУ-БНХАУ улсуудын худалдааны зөрчлийн Монгол Улсад үзүүлэх нөлөө
Нэвтрэх
Нүүр хуудас
→
Эрдмийн ажил
→
Дипломын ажил
→
Бакалаврын зэрэг горилсон дипломын ажил
→
Бизнесийн эдийн засгийн бакалаврын диплом
→
Бизнесийн эдийн засаг /Бакалавр/
→
Бүтээлийг харах
JavaScript is disabled for your browser. Some features of this site may not work without it.
АНУ-БНХАУ улсуудын худалдааны зөрчлийн Монгол Улсад үзүүлэх нөлөө
Амгалан, Номин-Эрдэнэ
URI:
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2025
Огноо:
2021-01-27
Хураангуй:
Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд болох АНУ болон БНХАУ улсуудын худалдааны зөрчил нь олон улсын хувьд тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа Монгол Улс нь БНХАУ улсын эдийн засгаас өндөр хамаардаг учир энэхүү улсын худалдааны бодлого нь манай улсын эдийн засагт шууд ба шууд бусаар өндөр нөлөө үзүүлэх магадлалтай. Иймд, энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад АНУ-БНХАУ улсуудын худалдааны зөрчлийн үзүүлэх нөлөөг Азийн Хөгжлийн Банкны “Олон Бүсийн Орц Гарцын Хүснэгт”-ийг ашиглан сценари шинжилгээн дагуу экспорт болон дотоодын нийт үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөг үнэлэхийг зорилоо. Глобал нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүрээнд хамгийн их холбоостой улсууд нь АНУ болон БНХАУ улсууд байдаг ба дээрх улсуудын холбоос орнуудад дээрх худалдааны зөрчил тарифын онолын дагуу экспорт, дотоодын нийт үйлдвэрлэл, ажил эрхлэлт гэх сувгуудаар нөлөөлөх боломжтой. Уг судалгаанд Азийн Хөгжлийн Банкны 2017 оны орц-гарцын хүснэгтийг ашиглан одоогийн нөхцөл байдал, хоёр талт арга хэмжээ, хамгийн муу тохиолдлын гэх гурван сценари буюу таамаглалуудыг үнэллээ. Судалгааны үр дүнд одоогийн нөхцөл байдлын сценари, хоёр талт сценари, хамгийн муу тохиолдлын сценари шинжилгээний хувьд бүх салбарын хувьд алдагдалтай буюу бууралтад хүргэнэ гэх дүнд хүрэв
Дэлгэрэнгүй мэдээллийг харах
Энэ бүтээлд байгаа файлууд
Нэр:
final-diplom.pdf
Хэмжээ:
770.4Kb
Формат:
PDF
Харах/
Нээх
Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.
Бизнесийн эдийн засаг /Бакалавр/
Хайлт
Хайлт
Энэ бүрдэл
Дэлгэрэнгүй хайлт
Харах
Мэдээллийн сан
Бүлэг болон бүрдлүүд
Огноогоор
Зохиогч
Гарчиг
Сэдэв
Энэ бүлэг
Огноогоор
Зохиогч
Гарчиг
Сэдэв
Миний хаяг
Нэвтрэх
Бүртгүүлэх